Б.Нандин

БНСУ-ын "Чежү Эйр” компанийн иргэний агаарын тээврийн онгоц Муан хотын “Musan” олон улсын нисэх буудалд осолдсон харамсалт үйл явдал өнөөдөр боллоо. Бангкокоос буцаж явсан тус онгоц орон нутгийн цагаар өглөөний 09:46 цагт газардах үедээ хөөрөх, буух зурвасаас гарч, хашлага мөргөсөн бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа. Онгоцны багийн зургаан гишүүнийг оролцуулаад нийт 181 зорчигчтой явсан тус онгоцны ослоос хоёр хүн амьд үлдэж,  177 хүн амь үрэгдсэн бөгөөд хоёр хүнийг хараахан олж тогтоогоогүй байгааг Өмнөд Солонгосын мэдээллийн Ёнхап агентлагаас мэдээллээ. 

Зорчигчдын ихэнх нь Өмнөд Солонгосын иргэд байсан бөгөөд амьд үлдсэн хоёр иргэн онгоцны багийн гишүүд байсныг эх сурвалж мэдээлж байна. 

Одоогоор албан мэдээллээс шувуу онгоцны эд ангиуд руу орсноос дугуйнд гэмтэл гарсан байж болзошгүй гэж үзэж байна. Хууль сахиулагчид ослын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэхүү харамсалт үйл явдлын улмаас улс орон даяар гашуудал зарлаад байна. Боинг компаниас онгоцны ослын талаар "Чежү Эйр" компанийн удирдлагуудтай холбогдсон тухай "Ройтерс" агентлаг мөн мэдээлжээ.