Ч.ХАЖИД

Сэтгүүлч Болдко, иргэн Италта Алтансүх нар Агаарын бохирдол болон бусад асуудлаар байр сууриа илэрхийлэн мэдээлэл хийлээ

Сэтгүүлч Болдко: “Арван нэгдүгээр сарын 22-ны өдрөөс Алтансүх агаарын бохирдол, утааны асуудлаар ярьсан. Алтансүхийн санаачилсан 100 мянган хүний гарын үсэг цуглуулан ЗГ-т хандъя гэдэг маш зөв хэлбэр байсан. Биднийг хятадуудаас мөнгө аван утааны эсрэг жагсаал зохион байгуулах гэж байна гэх зэргээр гүтгэсэн. Нийгмийнхээ төлөө зүтгэж байгаа нэгнээ гутаан доромжилдог байдлаа болимоор байна. Энэ асуудлаар ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандана. Мөн УИХ-ын гишүүдийн төлөөлөл эрчим хүчний реформ хийнэ гээд байгаа нь зөв. Гэхдээ яг одоогийн нөхцөл байдалд биш. Яагаад дулааны улиралд хийж болдоггүй юм бэ. Зарим иргэд түлшээ худалдан авахад ч хүндрэлтэй нөхцөлд байна. Тогны үнийг дараа нь нэм. Эхлээд ард иргэдээ амьд өвөлжүүлэх хэрэгтэй гэдгийг эрх баригчдад уриалмаар байна. Үр ашиггүй асаж байгаа гэрлүүдээ унтраах хэрэгтэй. Ингэж байж эрчим хүчээ хэмнэнэ. Энэ мэт аргуудыг европын орнуудад туршиж байсан. Тог цахилгааны хуваарилалтаа зөв хиймээр байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn