З.БАТЦЭЦЭГ
Парис дахь Нотр Дам сүмийн дээврийг сэргээхэд 460 кг хорт хавдар үүсгэгч хар тугалга ашигласан байна. Энэ тухай РИА Новости агентлагт “Хөдөлмөрийн ерөнхий холбоо” (UD-CGT) үйлдвэрчний эвлэлийн Парисын салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Бенуа Мартен мэдээлсэн байна.
Тэрбээр “Энэ бол хариуцлагагүй сонголт, хар тугалга нь маш аюултай бөгөөд сэргээн босголтын ажилчид, ойр орчмын оршин суугчид болон сүм хийдэд зочлоход эрсдэлтэй” гэж онцолжээ. Түүний хэлснээр, 2019 онд сүмд гал гарч, дээвэр дээр нь 400 кг хар тугалга шатсаны дараа эцэг эхийн холбоодын эхлүүлсэн туршилтууд ойролцоо амьдардаг хүүхдүүдэд хар тугалгын хэмжээ хэтэрсэн болохыг харуулсан.
Арванхоёрдугаар сарын 7-нд Парист сэргээн засварласан Нотр-Дам де нь гал гарснаас хойш таван жилийн дараа нээгдэв. Энэхүү арга хэмжээнд дэлхийн олон удирдагчид оролцов. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, тэргүүн хатагтайгаас гадна АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Украины удирдагч Владимир Зеленский, Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер, Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони нар хүрэлцэн иржээ. Зочдын дунд Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байден болон түүний охин, дэлхийн хамгийн баян хүн, Америкийн тэрбумтан Илон Маск нар байв.
Эх сурвалж: www.zms.mn