З.БАТЦЭЦЭГ
Монашийн их сургуулийн Австралийн эрдэмтэд хэт боловсруулсан хоол хүнс хэрэглэх нь хөгшрөлтийн явцыг хурдасгадаг гэж дүгнэжээ. Судалгааг Age and Aging (AAA) сэтгүүлд нийтлэв.
Үүнд амт сайжруулагч, эмульгаторын агууламж өндөртэй чипс, чихэрлэг ундаа, бэлэн гоймон, зайрмаг, боловсруулсан мах, бургер болон бусад үйлдвэрт үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнүүд багтана. Биологийн нас гэдэг нь янз бүрийн молекулын биомаркер дээр үндэслэн хүний амьдарсан жилийн тоотой харьцуулдаг.
Мэргэжилтнүүд шинэ судалгаагаар АНУ-ын 20-79 насны 16055 хүмүүсийг хоол тэжээл, эрүүл мэндийн талаарх мэдээллийг судалжээ.
Баг нь хэт боловсруулсан хүнсний хэрэглээ болон биологийн хурдан хөгшрөлтийн хооронд мэдэгдэхүйц холбоо байгааг олж тогтоосон байна.
Судалгааны зохиогчид хэт боловсруулсан хоолноос 200 калори илчлэг бүрийг өдөр тутмын стандарт 2000 калори хоолны дэглэмд нэмэх нь хүний биологийн насыг ойролцоогоор 2.4 сараар нэмэгдүүлдгийг тэмдэглэжээ.
Эдгээр хүнс нь витамин, эрдэс бодис, антиоксидант зэрэг шим тэжээлийн дутагдлаас болж биологийн хөгшрөлтийг түргэсгэдэг. Нэмж дурдахад, олон бүтээгдэхүүн нь бодисын солилцоог алдагдуулдаг хиймэл нэмэлт, хадгалалтын бодис агуулдаг гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
Эх сурвалж: www.zms.mn