П.ЛХАГВАЖАРГАЛ
Зөрөөд өнгөрөх хэн нэгнээс “Дэлхийн хамгийн олон аралтай улс юу вэ” гэж асуухад Сумартра, Сулавеси, Ява зэрэг томоохон аралтай Индонез улсыг нэрлэх нь цөөнгүй. Гэвч Индонез улс нь арлын тоогоороо дэлхийд зургаад орох бөгөөд 17504 аралтай юм. Харин Скандинавын хойгт орших Швед улс нь 267570 буюу хамгийн олон аралтай улс ажээ. Дараа нь Норвег 239057, Финланд 178947, Канад 52455, АНУ 18617 аралтайгаар эхний тавд бүртгэгдсэн байна.
Эх газрын арал нь хуурай газрын экзоген явц, суултын улмаас эх газраас тусгаарлагдсан байдаг бол далайнх нь галт уулын ба шүрийн үүсэлтэй. Далай, тэнгис, нуур, мөрний доторх усаар хүрээлэгдсэн хуурай газар болох арал нь биологийн олон янз байдлын төв болж, өвөрмөц экосистемийг байрлуулдаг. Арлуудын шүрэн хад нь шуурганы нөлөөллийг бууруулахаас гадна дэлхийн дулааралтай тэмцэхэд тустай. Мөн нүүдлийн амьтдын амрах цэг болж, цэвэр ус, хөрс үүсгэх зэрэг чухал экосистемийн үйлчилгээ үзүүлнэ. Арлууд нь байгаль орчны өөрчлөлтөд эмзэг бөгөөд орчны чиг хандлагыг хянахад чухал ач холбогдолтой юм.
Эх сурвалж: www.zms.mn