С.УРТНАСАН

Тайландын алдарт исгэлэн, халуун ногоотой шөл болох "Том Ям Кунг" нь ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдэж, тус улсын хоолны соёлын хувьд чухал тэмдэглэлт үйл явдал боллоо. Энэхүү зарлалыг 12-р сарын 3-нд Парагвайн Асунсьон хотноо болсон Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хорооны 19 дүгээр хуралдааны үеэр хийсэн юм. Энэ нь Тайландын бусад соёлын үнэт зүйлс болох "Хон" багт бүжиг, Тай массаж, Өмнөд Тайландын бүжиг-драм "Нора", өнгөлөг Сонгкран баяр зэрэг соёлын өвүүдийн жагсаалтад нэмэгджээ. Тайландын Соёлын сайд Судаван Вангсупакиткосол энэхүү хундэтгэлд баяртай байгаагаа илэрхийлж, "Энэ бол Тайландын хоолны соёлын хувьд томоохон амжилт юм. Том Ям Кунг нь ердөө нэг хоол биш, харин манай соёлын мэдлэг, хоолны ур чадварыг илэрхийлдэг билээ" гэж хэлсэн байна.

Том Ям Кунг-ийг ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх ажил 2021 оны гурав дугаар сард Тайландын Засгийн газар энэ саналыг гаргаснаар эхэлжээ. Тус шөл нь 2011 онд үндэсний хэмжээнд мэдлэг, байгаль, тэжээллэг чанар гэсэн гурван чиглэлээр соёлын чухал элементээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд одоо олон улсад үнэлэгдэж байна.

“ЮНЕСКО-д бүртгэгдсэнээр бидний соёлын зөөлөн хүчийг сурталчлах боломж бүрдэж байна” гэж хатагтай Сувадан тайдбарлав. “Бид ажил эрхлэлт нэмэгдүүлэх, орлого олох, нийгэм болон үндэсний түвшинд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад зорьж байна”. Түүнчлэн тэрбээр ЮНЕСКО-д бүртгэгдэх боломжтой өөр нэг соёлын үнэт зүйлийн тухай сонирхолтой мэдээллийг хуваалцжээ. “12-р сарын 4-нд Парагвай улс уламжлалт хувцас болох Кебая-г ЮНЕСКО-гийн жагсаалтад бүртгүүлэх санал дээр санал хураана” гэж тэрээр дурдав. “Малайз, Бруней, Индонез, Сингапур, Тайланд зэрэг улс орнуудад хамтран бүртгүүлсэн Кебая нь Том Ям Кунг шиг бидний хамтын соёлын өвийг хүлээн зөвшөөрүүлнэ гэж байна”. Соёлын яам энэхүү хүлээн зөвшөөрлийг олон талын санаачилгаар ашиглахаар төлөвлөж байна. Үүнд Том Ям Кунгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, аялал жуулчлалын хөтөлбөрт багтаах, олон улсын хурал, арга хэмжээнд танилцуулах зэрэг орно. Том Ям Кунг болон Кебаягийн ЮНЕСКО-д бүртгэгдэх боломжийг тэмдэглэх зорилгоор Соёлын яам 12 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд Бангкок хотын EmQuartier худалдааны төвд гурван өдийн дараа арга хэмжээ зохион байгуулна. Энэхүү арга хэмжээний үеэр алдарт Michelin одтой тогооч Супаксорон “Ice” Жонгсири, “Krua Ban Yison” рестораны тогооч Долл нар хоол хийх үзүүлбэр үзүүлэхээс гадна, Кебая загварын шоу, соёлын үзүүлбэрүүд болон Том Ям Кунг, Кебаягийн түүх, урлагийг харуулсан үзэсгэлэн гаргах болно.

Зочид энэхүү баярын үеэр халуун ногоотой шөлийг үнэгүй амтлах, Кебая загварын шоу үзэх, соёлын үзүүлбэрүүдийг сонирхох боломжтой. “Энэхүү хүндэтгэл нь зүгээр нэг шагнал биш, харин манай арвин хоолны өв соёлыг тэмдэглэх, Тайландын өвөрмөц амтыг дэлхий дахинд таниулах урилга юм” гэж хатагтай Сувадан баяртайгаар хэлжээ.

Эх сурвалж: www.zms.mn