З.БАТЦЭЦЭГ

БНХАУ Тайваньд зэвсэг нийлүүлсэн АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын 13 компани болон тэдгээрийн 6 удирдах албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Хязгаарлалт арванхоёрдугаар сарын 5-наас хүчин төгөлдөр болсон гэж Хятадын ГХЯ мэдээллээ.

Арваннэгдүгээр сарын 30-нд АНУ Тайваньд нийт 385 сая ам.долларын зэвсэг худалдсанаа зарлав. Хятадын ГХЯ "Америкийн цэрэг-аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд болон удирдах албан тушаалтнуудын эсрэг хариу арга хэмжээ авах шийдвэр" гаргалаа. Шийтгэлд хамрагдсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгийг битүүмжилж, тэдэнтэй бизнес эрхлэхийг хориглоно. Компанийн удирдлагуудыг Хятадад нэвтрэхийг хориглосон гэж тус газраас тодрууллаа.

Жагсаалтад тухайлбал Triton Brown Engineering, BRINC Drone, Rapid Flight, Red Six Solutions, Shield Artificial Intelligence, Cygnus, Firestorm Laboratories, Quitos Drone Systems, Havoc Artificial Intelligence, Nilex Technologies, Cyberlex, Domo Tactical, Communications Group зэрэг багтсан болно.

АНУ-ын Тайваньд зэвсэг худалдсан нь "Тайванийг тусгаар тогтнол"-ыг эрэлхийлж буй салан тусгаарлагч хүчинд ноцтой буруу дохио өгсөн гэж Хятадын дипломатчид өмнө нь мэдэгдэж байсан. Хятад улс ийм борлуулалтыг эрс эсэргүүцэж, Тайванийг зэвсэглэхээ даруй зогсоохыг АНУ-д уриалж байна.

Эх сурвалж: www.polit.mn