З.БАТЦЭЦЭГ
Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Пэнгю хэлэхдээ, долларыг АНУ геополитикийн хэрэгсэл болгон ашиглаж байгаа тул дэлхийн тогтвортой байдал, дэг журамд сөргөөр нөлөөлж байна. Түүний үгийг Newsweek сэтгүүл иш татжээ.
АНУ өөрийн мөнгөн тэмдэгтийнхээ ноёрхлыг ашиглан хямралыг бусад улс руу шилжүүлж, Америкийн инфляцийг түгээдэг гэж дипломатч тэмдэглэв.
"Тэд үүнийг олон улсын эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, олон улсын дэг журмыг алдагдуулж буй геополитикийн хэрэгсэл болгосон" гэж Лю Пэнгю онцолжээ.
Тэр нэмж хэлэхдээ, АНУ-аас ялгаатай нь БРИКС нь эдийн засгийн хамтын ажиллагаа, илүү хүртээмжтэй, шударга санхүүгийн системийг дэмждэг гэв.
Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп БРИКС-ийн орнуудыг 100 хувийн татвар ногдуулна гэж сүрдүүлж байсан. "Бид эдгээр орнуудаас БРИКС-ийн шинэ валют бий болгохгүй, хүчирхэг ам.долларыг орлох өөр ямар ч валютыг дэмжихгүй, эс тэгвээс 100 хувийн татвар ногдуулахгүй гэсэн амлалт авахыг бид шаардаж байна" гэж улстөрч хэлэв.
Эх сурвалж: www.polit.mn