С.УРТНАСАН

Норвеги болон Цахиурын хөндийд байрладаг 1Х компани гэрийн ажилд туслах хүн дүрстэй робот зохион бүтээжээ. NEO нэртэй энэхүү робот нь гэрийн ажил хийхэд угааж цэвэрлэж, эмхлэхэд туслах зорилготой. Ингэснээр бидний амьдралын маш их цагийг хэмнэхийн зэрэгцээ роботыг алсын зайнаас удирдах боломжтой гэнэ. 1Х-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Брент Борнич Роботыг “Хэрэв та өөр газар байгаа бол робот руугаа телепорт хийж, гэртээ хийхээ мартсан жижиг зүйлсийг хийлгэх боломжтой гэсэн үг юм” гэжээ. Алсын зайнаас удирдах боломжтойгоороо онцлогтой шинэ роботыг хиймэл оюун ухаанд түшиглэн зохион бүтээсэн бөгөөд ирэх 2025 оноос эхлэн худалдаанд гаргана гэж компанийн зүгээс мэдэгджээ.

Эх сурвалж: www.polit.mn