З.БАТЦЭЦЭГ

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр бүх трансжендер хүмүүсийг Америкийн армиас хөөх бодолтой байна. Энэ тухай Times сонин Пентагон дахь эх сурвалжаас иш татан бичжээ.
Нийтлэлд дурдсанаар, улстөрч зарим өндөр албан тушаалтнууд АНУ-ын батлан хамгаалах чадавхийг хадгалахаас илүүтэй воук үзэл суртлыг сурталчлах (нийгэм, арьс өнгө, хүйсийн шударга ёсны асуудалд анхаарал хандуулах) илүү сонирхолтой байдагт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Одоогоор АНУ-ын армид 15 мянга орчим трансжендер хүн алба хааж байна. Тэднийг эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас хална гэж тооцож байна.
Ажлаас халахаас гадна армид трансжендер алба хаахыг хориглоно. Энэ нь бараг бүх нэгжүүд элсүүлэх зорилтоо биелүүлж чадахгүй байгаа үед тохиож байгаа бөгөөд цорын ганц үл хамаарах зүйл бол Тэнгисийн явган цэргийн корпус юм гэж хэвлэлд тэмдэглэжээ.
2017 онд Д.Трамп трансжендер хүмүүсийг цэргийн алба хаахыг хориглож байгаагаа зарласан. Тэр үед Балтимор, Вашингтон, Сиэтл, Риверсайдын холбооны шүүгчид ерөнхийлөгчийн хоригийг хориглосон тушаал гаргажээ. Анхны трансжендер хүн 2018 оны хоёрдугаар сард АНУ-ын армид элссэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn