Б.БОЛОР

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголд анх удаа цом, алтан медаль авсан тухай Шигшээ багийн тамирчид "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл хийлээ.

Монголын дартсын шигшээ баг тамирчид маань энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ази Номхон далайн бүсийн АШТ-д амжилттай оролцсон тухай мэдээлэв. Мөн Тайванийн нээлттэй тэмцээнд мөн амжилттай оролцжээ.Дэлхийн дартсын холбооны Ази Номхон далайн бүсийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Тайвань улсын Тайпа хотод зохион байгуулагджээ. Энэ тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тамирчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчид хэлсэн юм. Эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, өсвөрийн гэсэн төрлөөр зохион байгуулагдсан. Энэ удаагийн тэмцээний онцлог нь Ази номхон далайн бүсийн АШТ-д анх удаа өсвөрийн гэсэн ангилал нэмж орсон гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn