С.УРТНАСАН

“Үндэсний мэдээллийн төв”-д “Халзан Бүрэгтэй дэх асуудал- баримт тайлбар” сэдвээр “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл хийлээ.

Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгч Л.Энхбаяр

Энэ зөвхөн Ховд аймаг мянгад сумын хэмжээнд яригдах асуудал биш. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах монгол хүн бүрийн эрхийн асуудал юм. Ард иргэд байж төр төвхнөдөг уул уухай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тухайн суманд очиж ард иргэдтэй уулзаж, бодит нөхцөл байдалтай танилцаач ээ.

Иргэн н.Баянзул

Бид эх нутаг, эко системийнхээ төлөө 2012 оноос эхлэн тэмцэж ирсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэд нь зөвшөөрөхгүй бол бид энэ газрыг ухахгүй үйл ажиллагаа явуулахгүй гэж хэлсэндээ хүрээч ээ гэж хүсэж байна. Халзан бүрэгтэйн ордыг хамгаалах ард иргэд, ашиглах компанийн хооронд асуудал үүссэн боловч бид хүний биед зүй бусаар халдаж хууль зөрчөөгүй. Халзан бүрэгтэйн газрын ховор элементтэй ордыг зүй бусаар оролдсоноор цацраг туяа их хэмжээгээр дэгжиж байгаль орчинд нөлөөлж эхэлсэн. Мөн байх ёстой хэмжээнээс долоогоос найм дахин их байгааг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон. Тус газрын эко системийг хамгаалж иргэд олон мянгаараа нэгдэж эсэргүүцэж байгаа.

Иргэн н.Дуламсүрэн

“Монголиан Рийр Ийрт корп” ХХК хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Нутгийн ард иргэдтэй малаас дор харьцдаг хэлсэн үг нь эргэж хархийн хооронд хувирдаг хүмүүс. Энэ асуудлыг шийдэж өгөх албан ёсны мэргэжлийн баг гаргаж өгөхийг хүсэж байна. Олон нийтийн эрх ашиг зөрчиж байгаа учраас баруун бүсийн аймгийн нийт иргэд эсрэг байр суурьтай байгаа. Одоогоор арван мянга гаруй иргэний гарын үсгээр баталгаажсан.

Мянгад сум Гахайт багын иргэн:

Халзан бүрэгтэйн ордыг нөөц багатай эдийн засгийн хувьд ашиггүй гэдгийг баталсан. Монгол орон минь энд тэндээсээ худалдагдаад дуусаж байгаад эх хүний хувьд би үр хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байна. Эх оронгүй бол юуны төлөө хийж бүтээх билээ. Энэ газраа сэндийчүүлэхгүйн төлөө амиа ч харамлахгүй тэмцэнэ,эцсээ хүртэл явна.

Эх сурвалж: www.zms.mn