Т.САЙХАН
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр түүнийг 10 цагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах юм Энэхүү төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Казахстан Улсын төрийн тэргүүний түвшинд 2008 онд хийсэн айлчлалаас хойш 16 жилийн дараа хэрэгжиж буй айлчлал юм.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон байдаг. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 32 жилийн ой энэ онд тохиож байна. Монгол Улс 1992 онд Алматы хотод ЭСЯ нээж, 2010 онд Астанад шилжин байрласан. Казахстан Улс 1997 онд Улаанбаатар хотод ЭСЯ нээсэн түүхтэй.
ХАРИЛЦАН ХИЙСЭН ГОЛ АЙЛЧЛАЛУУД
Монголын талаас:
- Ерөнхийлөгч Н.Багабанди (1998 он),
- Ерөнхийлөгч Н.Энхбаяр (2007 он)
- УИХ-ын дарга С.Төмөр-Очир (2003 он)
- Ерөнхий сайд П.Жасрай (1994 он),
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх (2019 он)
- Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн (1992 он, ажлын айлчлал)
- Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг (2021 он)
- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2017 оны 6 дугаар сард Астана хотноо болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцсон.
Казахстаны талаас:
- Ерөнхийлөгч Н.Назарбаев (1993, 1999, 2008 он)
- Ерөнхий сайд С.Терещенко (1992 он)
- Тэргүүн шадар сайд Б.А.Сагинтаев (2015 он)
- Гадаад хэргийн сайд К-Ж.К.Токаев (2006 он)
- Ерөнхий сайд К.Масимов 2016 онд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон.
Мэдээлэл, нийгмийн хөгжлийн сайд, Казахстаны хэсгийн дарга Д.Кыдырали 2023 онд Улаанбаатар хотноо болсон ЗГХК-ын IX хуралдааныг даргалсан байна.
Эх сурвалж:www.polit.mn