Т.САЙХАН

 Монголын Чөлөөт бөхийн холбооны гишүүд өнгөрсөн бямба гарагт хуралджээ. Хуралд 21 аймаг, есөн дүүрэг, зургаан  спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч зэрэг 100 гаруй төлөөлөгч оролцжээ. Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцсан байна. Мөн хурлын үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж, төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо. Улмаар холбооны Ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг улираан сонгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn