2024 оны аравдугаар сарын 17-ны өдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 100 хувийн ирцтэйгээр хуралдаж дүүргийн Засаг даргад ДИТХ-ын Төлөөлөгч Алтанхуягийн Сүхболдыг дэмжин томилуулахаар болсон байна. Түүний хувьд математик-физикийн багш мэргэжилтэй. Нийгмийн удирдлагын магистр зэрэгтэй. 2022 оноос хойш өнөөдрийн хүртэл тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй.
Ажлын туршлага:
- 2003-2010 онд Багахангай дүүрэг Хангай цогцолбор сургуульд Математик-Физикийн багш,
- 2010-2012 онд тус сургуульд Сургалтын менежер,
- 2012-2020 онд тус сургуульд Захирал,
- 2020-2022 онд Дүүргийн ИТХ-ын даргын зөвлөхөөр ажиллаж байжээ.
Сонгуульт ажил:
- 2005-2015 онд Багахангай дүүргийн МАСЗХ /НАМЗХ/-ны дарга
- 2008, 2020 онд Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч
- 2022 оноос дүүргийн МАН-ын хорооны дэд даргаар тус тус ажиллаж байна.