Сонгинохайрхан дүүргийн ИТХ –ын хурлын анхдугаар хуралдаан болж дүүргийн Засаг даргаар Ц.Баттөрийг дэмжжээ. Ц.Баттөр нь 1991-2001 онд нийслэлийн 40 дүгээр сургуульд бүрэн дунд болосврол эзэмшсэн. 2006-2011 онд “Орхон” их сургуулийг  эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Ажлын туршлага:

  • 2013-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2016-2017 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албанд ахлах мэргэжилтэн,
  • 2017-2019 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ажлын албанд хэлтсийн дарга,
  • 2017-2020 онд УИХ-ын тамгын газарт зөвлөх,
  • 2020-2024 онд Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын дарга мөн тухайн онуудад нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байв.