Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг мөн улираан томилохоор болжээ. Түүний хувьд 2024 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж буй. Ийнхүү улиран ажиллахаар болсон байна.
Боловсролын байдал:
- 1981-1991 онд Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль, "Их Засаг" сургууль, Удирдлагын акедемийг бизнесийн удирдлагын менежерээр төгссөн.
Ажлын туршлага:
- 1992-1999 онд МХБ-ийн харьяа “Мэргэн санаа” брокер, дилерийн компанид туслах ажилтан, дилер, гүйцэтгэх захирал,1999 – 2002 онд “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал,
- 2003 – 2005 онд “Улаанбаатар сүү” ХХК-ийн захирал,
- 2007 – 2008 онд “Номин холдинг” ХХК-д салбарын эрхлэгч,
- 2013 онд ХУД-ийн МАН-ын хорооны Дэд дарга, 2014 онд Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн,
- 2024 оноос Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга,
- 2009 оноос “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчийн төв” ТББ-ийн тэргүүн,
- 2014 оноос “Монголын хэрэглэгчийн эрх, боловсролын холбоо” ТББ-ийн тэргүүн,
- 2013 оны 1 дүгээр сараас ХУД-ийн МАН-ын хорооны дэд дарга,
- 2016 оноос Хан-Уул дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч,
- 2020 оноос Нийслэлийн Хан-Уул Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч,
- 2024 оноос тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаа юм.