НИТХ-ын анхдугаар хуралдаан болж, Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг улираан томилохоор болсон. Түүний товч намтрыг хүргэе.
- 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
- 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
- 2009 онд Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх,
- 2009-2012 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
- 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2020-2023 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2020-2023 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байсан.
Харин 2023 оны аравдугаар сарын 4-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг даргаар ажиллуулах санал дэвшүүлж, 2023 оны аравдугаар сарын 13-нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд очиж байсан билээ. Ийнхүү 2024-2028 онд нийслэлийг тэрбээр удирдахаар болов.
Эх сурвалж: www.zms.mn