Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан болж хуралд оролцсон 35 төлөөлөгчийн 100 хувийн саналаар Н.Мандуулыг дүүргийн Засаг даргаар сонгожээ. Н.Мандуул нь 2000 онд ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийг төгссөн. 2007 онд "Сорос"-ын сангийн тэтгэлгээр Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр, 2014 онд АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлгээр АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистраар төгссөн.

Тэрбээр,

  • 2007-2008 онд Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх,
  • 2008-2012 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2013-2014 онд IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч,
  • 2014-2018 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга,
  • 2019-2020 онд “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
  • 2020-2021 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
  • 2021 онд Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга,
  • 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал,
  • 2023 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байсан бөгөөд 2023 оны аравдугаар сараас ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.zms.mn