Т.САЙХАН

НИТХ-ын даргаар А.Баярыг томилуулах саналаа НИТХ-ын анхдугаар хуралдаанд танилцуулав.  НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр НИТХ-ын даргыг хуралдаанд танилцуулав. 

-А.Баяр нь 1985 онд төрсөн. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн. Мөн 2002-2008 онд Анагаахын их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хартворд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр төгссөн бөгөөд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ажилласан байдлын тухайд 2007 онд "Корпорайт" зочид буудалд маркетингийн ажилтан, 2010 онд "Хүрэл энтернэйшнль транс"  компанид гүйцэтгэх захирал, 2011 онд "Цаст пүүдс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2020 онд "Биг Виг" ХХК-д захирал, 2016-2020 онд БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, БЗД дахь МАН-ын бүлгийн дарга, 2020-2024 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан. 

Таван төлөөлөгчтэй тооллогын комисс байгуулж, нууцаар санал хураалт явуулах саналыг хурал даргалагч гаргав. 

Тооллогын комисс дүнгээ гаргах хооронд НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, тэмдэг, үнэмлэхийг гардуулж өглөө. 

Тооллогын комиссын тогтоолоор нийт 45 саналын хуудсаас 43 нь хүчинтэйгээс нэр дэвшигч А.Баяр нь 86.7 хувийн санал буюу 39 төлөөлөгчийн саналыг авч, НИТХ-ын даргаар сонгогдлоо. 

Эх сурвалж:www.polit.mn