Т.САЙХАН

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн дүнгээр бүрдсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан эхэллээ. 

Тус хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалан явуулав.

Хуралдаан Нийслэлийн сонгуулийн хорооны даргын сонгогчдоос хамгийн олон санал авсан төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлээр үргэлжилж байна. Үүний дараа НИТХ-ын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэнэ. 

Сонгуулийн дүнгээр МАН‑аас 40, АН-аас 5 төлөөлөгч сонгогджээ.

НИТХ-ын 45 төлөөлөгчөөс:

  • 27 нь анх удаа,
  • хоёр дахь удаа 13, 
  • гурав дахь удаа 4,
  • дөрөв дэх удаагаа сонгогдсон 1 төлөөлөгч байна. 

УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан 1 төлөөлөгч сонгогджээ.

НИТХ-ын төлөөлөгчдийн дундаж нас 40.8 бөгөөд 10 нь буюу 22.8 нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 49, хамгийн залуу нь 30 настай байна.

Нийт гишүүдийн:

  • 18 буюу 40 хувь нь эрхзүйч,
  • 10 буюу 22.2 хувь нь инженер,
  • 7 буюу 15.5 хувь нь санхүү, эдийн засагч,
  • 4 буюу 8.8 хувь нь бизнесийн удирдлага,
  • 3 буюу 6.6 хувь нь улс төр судлаач,
  • 2 буюу 4.4 хувь нь багш,
  • 1 нь соёл урлагийн удирдлагын мэргэжилтэй байна. 

Эх сурвалж:www.polit.mn