Т.САЙХАН

УИХ энэ долоо хоногт төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах бодлого, хөгжлийн төлөвлөгөө, төсвийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Тодруулбал, УИХ-ын чуулганы пүрэв, баасан гарагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм.

  • “Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын  Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2024.09.27-ны өдөр ирүүлсэн/
  • “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.09.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

Эх сурвалж:www.polit.mn