Т.САЙХАН
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын бүгд найрамдах Пакистан улсын нийслэл Исламабад хотноо 2024 оны аравдугаар сарын 15-16-нд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцохоор өнөөдөр мордлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Пакистан улсад ажиллах үеэр Монгол Улс, Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улсын Засгийн газрын тэргүүн нарын гурван талт уулзалтад оролцож, Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай тус тус хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж:www.polit.mn