Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөөний 07.00 цагаас эхэлсэн. СЕХ-ноос Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирцийн мэдээллийг09:30 цагийн байдлаар мэдээллээ. Сонгуулийн ЕрөнхийХорооны мэдээлснээр улсын хэмжээнд ирц 9,8 хувьтай байгаагаас Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу 5,534 иргэн санал өгч, 13.6 хувьтай тэргүүлж байна. Мөн Говьсүмбэр 11.4 хувь, Дорнод аймагт 11.1 хувийн ирцтэй тэргүүлж байна. Харин нийслэлийн хувьд Багахангайдүүрэгт нийт сонгогчдын 11 хувь нь саналаа өгөөд байгаа бол Багануур дүүрэг 9.3 хувь, Налайх 8.1 хувийн ирцтэй тэргүүлж байна.

Мөн зөөврийн буюу битүүмжилсэн хайрцгаар өчигдөр санал хураалт явуулсан. Нийт 21 аймаг, есөн дүүргийн2,230 хэсэг дээр 19,468 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөх хүсэлт ирүүлснээс 18,617 иргэнсаналаа өгчээ. 

Бид сонгуулийн явцын мэдээллийг цаг тухайд нь мэдээлэх болно.