Р.Оюун

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хөгжлийн түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны механизмыг бий болгох анхдугаар хурал боллоо. Анхдугаар хуралд Засгийн газрын яамд, АНУ, БНСУ, Герман, Япон, Унгар, Турк, Франц, Канад гэсэн 15 улс оролцов. Мөн Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Европын холбоо, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төслийн зохицуулагчид багтсан юм. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас гэр бүлүүдэд чиглэсэн бодлого, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхээр зорьж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хөгжлийн түншүүддээ танилцуулж, санал солилцлоо. Уулзалтаар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра НҮБ-ын системийн байгууллагуудаас нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хөтөлбөрөө танилцуулсан юм.

Эх сурвалж www.polit.mn