Т.САЙХАН

Казахстаны нийслэл Астана хотод болсон  Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний чуулган өчигдөр өндөрлөлөө.Чуулганы сүүлчийн өдөр Беларусь улсыг тус байгууллагад гишүүнээр элсүүлсэн байна. ШХАБ бол 2001 онд Хятад, Оросын үүсгэн байгуулсан улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм.Беларусийг элсүүлснээр тус байгууллага 10 гишүүнтэй болж байна.Эдгээр нь Хятад, Орос, Пакистан, Энэтхэг, Иран болон Туркменистанаас бусад хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан Төв Азийн дөрвөн улс юм.Хамгийн сүүлд 2023 онд Иран улс ШХАБ-д элсэж байжээ.Беларусийн хувьд Украиныг эзлэн түрэмгийлэх дайны хамсаатан болсныхоо үр дүнд Өрнөдийн эдийн засгийн хоригоор шийтгүүлээд байгаа. Тиймээс тус улсын ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хувьд ШХАБ нь эдийн засаг, гадаад худалдаан дахь Оросын хэт хамаарлыг бууруулж, Хятадтай түншлэх нэг боломж юм хэмээн мэдэгдсэн байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn