О.ЭРХЭМ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байданы гэргий Жилл Байдан үнэтэй брэндийг сонгодоггүй даруухан хувцаслалтаараа Мишель Обама, Меланиа Трамп нараас эрс ялгаатай дүр төрхийг бий болгосон. Гэхдээ даруухан хувцаслалт нь 73 настай тэргүүн хатагтайн хувьд сайхан хувцаслахад саад болно гэсэн үг биш гэдгийг зургаадугаар сарын 9-10-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үеийн зургууд харуулав.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон тэргүүн хатагтай Брижит Макрон нар өнгөрсөн бямба гаригт тус улсад төрийн айлчлал хийж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нарыг угтан авах үеэр.
Айлчлалын хүрээнд болсон төрийн зоогт АНУ-ын тэргүүн хатагтай хүрэлцэн ирэх үеэр.
Франц, АНУ-ын ерөнхийлөгч нар тэргүүн хатагтай нарын хамт.
АНУ-ын даруухан тэргүүн хатагтайн загварын нийслэл Парист айлчилсан үеийн шинэ дүр төрх Танд таалагдаж байна уу.
Эх сурвалж: zms.mn
АНУ-ын даруухан тэргүүн хатагтайн шинэ дүр төрх Танд таалагдаж байна уу. Саналаа өгөөрэй