Жил бүрийн зургадугаар сарыг дэлхий нийтээр “Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Манай улсад энэ өдрийг зургадугаар сарын 12-16-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. "Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өдөр-2024" үзэсгэлэн, худалдаанд нийслэл, 21 аймгийн үйлдвэрлэгчид 10 мянга гаруй бүтээгдэхүүнээр оролцож байгаа ажээ. Энэ арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ, Нийслэлийн соёл, урлагийн газар хамтран зохион байгуулж байна.
Эх сурвалж www.zms.mn