Энэхүү үүрэг амлалтаа хэрэгжүүлэх хүрээнд жил бүр мод тарих үйл ажиллагааг хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд 2024 оны “Хаврын мод тарих өдөр” арга хэмжээ тавдугаар сарын 17,18-ны өдрүүдэд Богд уулын Түргэний аманд амжилттай зохион байгуулагдлаа.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид болон политехник коллежийн оюутан залуучуудад зориулж Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр “Аюулгүй ажиллагааны элч” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Оюу толгойн гүний уурхайн төслийн сургалт, хүний нөөцийн хэлтсээс санаачлан явуулдаг “Аюулгүй ажиллагааны элч” арга хэмжээ 2017 оноос хойш өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж өдгөө 3571км замыг туулж нийтдээ есөн аймаг суманд 6600 гаруй залуучуудад аюулгүй ажиллагааны мэдлэгийг түгээсээр байна.
Энэ удаа манай хамт олон улс даяар зохион байгуулагдаж байгаа Хөдөлмөрийн Аюулгүй ажиллагааны сарын аяны хүрээнд Өмнөговь аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид болон политехник коллежийн оюутан залуучуудад зориулж Эрүүл мэнд, аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн эрүүл мэндийн чиглэлээр “Аюулгүй ажиллагааны элч” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт 300 гаруй багш, оюутан, сурагчид оролцож ахуйн аюулгүй ажиллагаа, өндөрт аюулгүй ажиллах, хувийн хамгаалах хэрэгсэл, анхан шатны тусламж, галын аюулын талаар мэдлэг мэдээлэл олгож мэдсэн сурсан зүйлээ оролцогчдод өөрсдөө туршиж, бататгах боломжийг олгосон.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин