Ц.БАЯР
"Улаанбаатар марафон-2024" оны Гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1.5 км-ийн гүйлтийн төрөлд 2.400 орчим хүн гэр бүлээрээ гүйлээ
"Улаанбаатар марафон-2024" -ийн 1.5 км-ийн гүйлтийн төрлийг газрын доорх усны талаарх ойлголтыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах "Гүнээсээ хайрлая" мэдээллийн аяны нэрэмжит болгон зохион байгууллаа. Энэхүү мэдээллийн аяныг “Оюу толгой” компани санаачлан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологчидийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Геологи, гидрогеологийн салбар сургуультай хамтран гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Гэр бүлийн гишүүд нэгнээ хүлээж, дэмжиж, бие биедээ туслан бариандаа орж, нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлсэн бөгөөд энэхүү төрөлд түрүүлсэн гэр бүлийг Оюу толгойн уурхайд зочлох эрхээр шагналаа. Шагналын эзэд 2024 оны зургаадугаар сарын 6-нд Оюу толгойн уурхайд зочилно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин