Н.ЖАРГАЛ
Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт байгуулсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин төрийн эрхийг авснаас хойшхи анхны айлчлалаа БНХАУ-д өнөөдөр, маргааш хийх гэж байна.
Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд БНХАУ-ын хэрэгжүүлж буй “Бүс ба Зам” санаачлагын Ойрхи Дорнод, Ази тивийн нөхцөл байдал болон хоёр улсын найрамдал харилцаа эдийн засаг, эрчим хүчний салбарын өсөлтийн талаар хэлэлцэнэ хэмээн Кремлиэс мэдээллээ. Мөн айлчлалын бүрэлдэхүүнд шинээр томилогдсон батлан хамгаалахын сайд Андрей Белоусов, Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Аюулгүйн зөвлөлийн дарга Сергей Шойгу болон ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков болон бусад төлөөлөгчид багтжээ.
Эх сурвалж: www.zms.mn