Н.Даян
Монголын зээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах холбооноос бүх төрлийн зээлийн хүүг бууруулах хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл хийлээ. Тус холбооныхны мэдээлснээр “Өнгөрсөн хугацаанд зээлтэй иргэдийн асуудлаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт удаа дараа шаардлага хүргүүлсэн ч үр дүнд хүрэхгүй байна. Ипотекийн зээлтэй 115 мянган нэг хувийн шимтгэлээ буцааж авахаар шүүхээр ялсан ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажлаа хийхгүй удаашралтай байна. Тиймээс манай холбоо дараа дараагийнхаа алхмуудыг хийж байна.
D-Parliament гэсэн УИХ-ын албан ёсны сайт байдаг. Энэ сайтад бүх төрлийн зээлийн хүүг жилийн нэг оронтой тоонд оруулах хуулийн санаачилга гаргасан. Монгол Улсад өнөөдөр иргэд хуулийн санаачилга гаргаад 100 мянган иргэнээр дэмжүүлбэл УИХ-аар хэлэлцдэг болсон байгаа. Үүнийг бүгдээрээ ашиглая. Зээлийн хүүг яаж бууруулах вэ, өнөөдөр банкууд жилийн 24, банк бусууд 40-60 хувиар мөнгө хүүлэлтийг явуулж байна. УИХ D-Parliament гэсэн гоё сайт нээсэн. Энэ сайт дээр гарсан дөрвөн асуудлыг иргэд 100 мянгуулаа дэмжжээ. Гэтэл УИХ-аар орж эцсийн шийдвэр гарсан ганцхан асуудал байна. Тэгэхээр иргэд үүнийгээ нэхдэг, шаарддаг байя” гэсэн юм.
Эх сурвалж www.zms.mn