"Айжюй" 1934 онд байгуулагдсан, үндэсний хөдөө аж ахуйн салбарын гол тэргүүлэгч аж ахуйн нэг бөгөөд Хятадын орчин үеийн үндэстний аж үйлдвэр, худалдааны үндсийг тавьжээ. Мөн Хятадын баруун хойд бүс нутагт хөдөө аж ахуйн тариалалт, амуу будаа, ургамлын тос, хоол, хүнс болон урьдчилан боловсруулсан хүнсний ногоог үйлдвэрлэх, логистик, тээвэрлэлт, сүлжээг нэгтгэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж аж. Үндэсний "Бүс ба зам"-ын хүрээнд Ши-Ань олон улсын боомтын бүсийн боомтын үйл ажиллагаа болон Хятад-Европын галт тэрэгний Чан-Ань нэрэмжит галт тэрэгний нээлттэй сувагт түшиглэн Казахстанд баазаа байгуулсан байна.
2000 тонн тос ордог агуулах.
Одоо "Хойд Казахстан, Шиньжянгийн Алшаа боомт, Ши-Ань" гэсэн гурвалсан паркийг байгуулжээ.
Казахстанд боловсруулж авчираад энэ үйлдвэрт савладаг. Өдөрт нэг тонн тос савлах хүчин чадалтай.
Сайн чанарын бараа бүтээгдэхүүн эрэлттэй байдаг.
Казахстанаас ирсэн гурилаар бян бян гурилтай шөлийг хийж байна. Энэ хоолны онцлог нь гурилаа татаж цохин бэлэн болсны дараа буцалж буй усанд хийж болгодог байна.
Хүүхдүүд ч мөн хоол хэрхэн хийх талаар суралцаж байна.
Мантуу шарж буй нь.
"Бүс ба зам"-ын бусад орны бараа бүтээгдэхүүнүүдийг тавьжээ. Монголоос ирсэн үхэр, хонины мах муудах учраас гаргаж тавиагүй гэж байв.
Казахстаны бараа бүтээгдэхүүнүүд.
Эх сурвалж www.zms.mn