Н.Жаргалмаа

Хятадын өмнөд нутгийн Гуандун мужид энэ сарын 16-ны өдрөөс эхлэн их хэмжээний усархаг бороо орсны улмаас нутгийн захиргаа 120 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Үргэлжилсэн аадар борооны улмаас мужийн хэмжээнд 45 гол мөрөн үерлэж аюулын түвшинд хүрсэн байна. Энэ талаар төрийн мэдээллийн Синхуа агентлаг ням гарагт “Орон нутгийн цаг уурын алба Сижян, Бээжин голын сав газрын гол, цутгал голуудын усны түвшин огцом нэмэгдээд байна. Энэ нь асар их хэмжээний үерийн гамшиг болох эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна” гэж мэдээллэв. 

Гуандун мужийн захиргаа гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд нэн даруй арга хэмжээ авахаар ажиллаж байгаа юм. Тэд иргэдийг нүүлгэн шилжүүлж аюулгүй байр, хоол хүнс, хувцас хэрэглэлээр хангаж, гамшгийн үед шаардлагатай хөрөнгө, материалыг цуглуулж байна. Дэлхийн дулаарлын улмаас БНХАУ-д цаг агаарын байдал улам ширүүсэж, урьдчилан таамаглах аргагүй болж байна. Эрдэмтдийн судалгаагаар дэлхийн хоёрдогч том гүрэн болох БНХАУ үер, ган гачигтай нэгэн зэрэг нүүр тулж байна. Ирэх тав болон зургаа дугаар сард эхлэх борооны улирал тооцоолсноор өмнө эхэлж одоогийн байдлаар орсон нийт хур тунадас шинэ дээд хэмжээг тогтоогоод байна. Түүнчлэн 127 сая гаруй хүн амтай Гуандун муж нь БНХАУ-ын экспортын голлох бүс нутаг төдийгүй, худалдааны томоохон төвүүд оршдог байна.
 

Эх сурвалж: www.zms.mn