Н.ЖАРГАЛМАА

 

Номын хишиг компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн "Ард санхүүгийн нэгдэл нь Номын хишиг компанийн хоёр давхар байрыг 2014 оноос 2022 оны зургаадугаар сар хүртэл ашиглах түрээсийн гэрээтэй байсан. Үүний дараа тус гэрээг цаашид сунгахгүй гэдгээ түрээслэгчид мэдэгдсэн. Түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан "Промедиа нетворк" буюу "Тэнгэр ТВ" түрээсийн гэрээг сунгах хүсэлтийг гаргасан. Гэвч эзэмшигчийн зүгээс тус газарт телевизийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үзэн татгалзсан юм. Ингээд талбайг чөлөөлж өгөх хүсэлтийг тавьсан. Хүсэлтийг үл харгалзан үйл ажиллагаа явуулсаар холбогдох гурван шатны шүүхээр орж маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Өмнөх хэвлэлийн хурлаар хэлсэнчлэн "Тэнгэр ТВ" нь түрээсийн талбайг чөлөөлж зохих ёсны дагуу хариуцагч эзэнд хүлээлгэн өгөөгүй. Эзэмшигч Номын хишиг компани ШШГГ-т хандаж талбайг чөлөөлөх ажиллагааг явуулж өгөх хүсэлтийг гаргасан юм. Харин өнөөдрийн хэвлэлийн хурлаар "Тэнгэр ТВ" нь хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан талбайг чөлөөлөөгүй бөгөөд Ард санхүүгийн нэгдэлтэй хамтран түрээсийн талбайг хүлээлгэж өгсөн гэх хуурамч баримт бичиг гарган шүүхэд өгсөн нь тогтоогдсон  Номын хишиг компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа “Хэдийгээр Ард санхүүгийн нэгдэл тус компанийн 20 хувийн эзэмшигч мөн ч гэсэн маргаантай байгаа байрны эцсийн өмчлөгч биш. Тиймээс түрээсийн гэрээ дууссан байхад цааш дамлан түрээслэх, өөрийн эзэмшил мэт авирлах ёсгүй юм” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn