Рагчаа Оюун
Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос "Хөдөлмөр эрхлэлт-эмэгтэйчүүд" нэгдсэн чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Нэгдсэн чуулганы зорилго нь амьдралд хүрэлцэх цалинтай, ар гэр үр хүүхэддээ санаа зовохгүй ажлаа хийх боломжтой. Хэн нэгнээ дарамтлахгүй, гадуурхахгүй хөдөлмөрлөж эх орондоо хувь нэмрээ оруулах нийгмийг эмэгтэйчүүд хүсэж байгаа учир есөн багц санал дэвшүүлж байна. Мөн хэлэлцэж, гаргасан санал, шийдлээ төрийн байгууллага, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага, улс төрийн намуудад танилцуулж, асуулт хариулт өрнүүлж, хамтдаа хэлэлцээд, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах санал гаргана. Чуулганд оролцсоноор жижиг дунд үйлдвэрийг дэмжих газар болон зарим хувийн компаниудтай танилцаж, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас хэрхэн зээл авах, банкуудад ямар хөнгөлөлттэй зээл байгаа, хаана ямар цагийн ажил байгаа талаар мэдээлэл авах боломжтой юм.
Эх сурвалж www.polit.mn