Б.Намуунаа

Дэлхийн Глаукомын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Глауком өвчнөөс сэргийлэх 7 хоног” тэмдэглэлт өдрийн хүрээнд ЭМЯ-ны дэргэдэх Нүд судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс хараа алдалтын эмгэг өвчний талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Глакоум гэдэг нь харааны мэдрэлд үүсдэг өвөрмөц эмгэг бөгөөд  хүний харааны дотоод даралт ихсэх эсвэл ихсэхгүйгээр харааны өөрчлөлт гарснаар хүнийг эргэшгүй сохор болгодог өвчин ажээ. Анагаах Ухааны доктор, профессор Д.Уранчимэг “Одоогийн байдлаар дэлхий дээр уг өчнөөр 80 сая хүн өвчилсөн байна . Судалгаанаас үзэхэд БНХАУ-д 1.4 хувийн тархалттай байгаа гэх үзүүлэлт гарсан. Уг өвчин удамшлын болоод ойрын харааны хэт их ачааллаас болж үүсэх магадлал өндөр” гэв. Иймд манай улс эрсдэлтэй бүсэд тооцогддог. 40-өөс дээш насны хүмүүсийн хараа тотворгүй болдог тул жилд заавал нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж, анхааруулж байсан юм.  Тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн нүд судлалын тасгийнхан нээлттэй оношилгоо явуулна гэдгийг мэдэгдэв

Эх сурвалж: www.zms.mn