Б.НАНДИН

Лалын шашинтнуудын гол мөргөлийн сар болох гуравдугаар сард эхэлж байгаатай холбогдуулан Газын зурваст гал намжих асуудал яригдаж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гал намжаах тухай анхааруулга өгөөд байгаа бөгөөд АНУ-ын зүгээс ч өөрсдийн боловсруулсан саналыг танилцуулаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Газын зурваст гал зогсоох асуудалд талууд нааштай хандана гэдэгт найдаж байгаагаа Нью-Йорк хотноо сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. Израилын тал Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд буй хүмүүсийг суллахын тулд лалын шашинтнуудын ариун сард гал нээхгүй байхыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь хэдийгээр түр хугацааны зөвшилцөл ч гэлээ цаашдаа сөргөлдөөнт байдлыг намжаах, асуудлыг нааштайгаар шийдэхэд голлох алхам болох боломжтой гэж олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: www.polit.mn