З.БАТЦЭЦЭГ

 

Их Британийн сургуулийн удирдлагууд сурагчдын сахилга батыг сайжруулахын тулд сургуулиудад гар утас хэрэглэхийг бүрэн хориглосныг “Таймс” сонин мэдээлэв.

Английн сурагчдын хичээлийн тасалдлыг багасгах зорилгоор сургуулийн удирдлагуудад өгсөн зааварчилгаа өгчээ.

Хоригийг зөрчсөн сурагчдыг хичээлээ тараад үлдэх, мөн сургуулийн захирал шаардлагатай гэж үзвэл утсыг нь хураах зэрэг арга хэмжээ авдаг болохыг тэмдэглэжээ. Мөн шинэ журмаар багш нарт үүргэвчинд үзлэг хийх эрхийг олгож, хураан авсан төхөөрөмжөө үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд эцэг эхийн нэхэмжлэлээс хууль ёсны хамгаалалтаар хангах боломжтой болсон байна.

Удирдамжийн дагуу сургуулиудад зааврыг дагаж мөрдөх дөрвөн өөр аргыг санал болгож байна. "Хамгийн энгийн" сонголт бол сургуулийн орчинд утас ашиглахыг бүрэн хориглож, сурагчдыг гэртээ үлдээхийг уриалж байна. Хоёр, гурав дахь сонголт нь хичээлийн үеэр ажилтнуудад утсаа өгөх эсвэл зориулалтын шүүгээнд үлдээх зэрэг орно. Дөрөв дэх арга нь утсаа "ашиглахгүй, харахгүй, сонсохгүй" гэсэн хатуу нөхцөлд л гар утсаа өөртөө үлдээхийг зөвшөөрчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 34 (7278)