Р.ОЮУН
Монголын үнэт цэасны арилжаа эрхэлгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ц.Наран-Учрал "Өнөөдрийн байдлаар ногдол авах иргэдийн гурав хүрэхгүй хувь нь иргэний үнэт цаасны мэдээлэл, дансны мэдээлэл зөрүүтэй, данс идэвхгүй болон бусад шалтгаанаар гүйлгээ хийж амжаагүй буцсан байна. Үүнийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв /ҮЦТХТ/ болон үнэт цаасны компаниуд хамтарч мэдээллээ шинэчлээд дахин илгээх болно. Ногдол ашиг тараах үйл ажиллагаа хийсээр байгаа ба бүрэн дуусаагүй. "Эрдэнэс Тавантолгой" компани биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани биш хаалттай хувьцаат компани бөгөөд зохицуулалтын хүрээнд ногдол ашиг тараах шийдвэрээ бие даан шийдвэрлэдэг. Тиймээс үнэт цаасны компаниуд энэ ажлыг 100 хувь хариуцах үүрэггүй. Гэхдээ иргэдийг чирэгдэл багатайгаар төрийг шийдвэрийг хүндэтгэж хувьцааны ногдол ашиг олгох тал дээр бүрэн дэмжин ажиллаж байна. Хэрэв "Эрдэнэс Тавантолгой" компани нь Монголын хөрөнгийн биржид нээлттэй хувьцаат компани байсан бол үнэт цаасны компаниуд өөрсдийн ирэгдийн харилцагчийн дансны мэдээлэлд бүрэн хариуцлага хүлээж энэ ажлыг гардан зохион байгуулах боломж үүсэх юм. Одоо "Эрдэнэс Тавантолгой" компани нь хаалттай хувьцаат компани тул ҮЦТХТ хариуцан зохион байгуулж байна" гэлээ.
Эх сурвалж www.zms.mn