Б.НАНДИН

ХБНГУ-д хэт барууны үзэлтнийг эсэргүүцсэн жагсаал дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гарагт нийслэл Берлин хотын гудамжинд 150,000 орчим хүн жагсаалд оролцжээ. Мөн зөвхөн нийслэл гэлтгүй, бусад хотуудад ижил төстэй жагсаал болж буй.
Эсэргүүцлийн жагсаалын талаар тус улсын Канцлер Олаф Шольц “X” платформ дээр өөрийн үзэл бодллоо илэрхийлэн жиргэжээ. Тэрбээр “Жагсаал цуглаан бол ардчиллын илрэл бөгөөд Үндсэн хууль хүчтэй байгаагийн гол шинж юм” гэжээ.

Эх сурвалж: www.polit.mn