Б.НЯМСҮРЭН

 

Монголын уул уурхайн “Стэп Гоулд” компани “Бороо гоулд”-ын хувьцааг худалдан авсан талаар    mining-technology.com сайтад мэдээлснийг орчуулан хүргэж байна. 

 

Монгол Улсад төвтэй "Степп Гоулд" үнэт металлын компани нутаг нэгт "Бороо Гоулд" компанийн зах зээлд гаргасан болон эргэлтэд байгаа бүх хувьцааг худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус хэлцлийн үр дүнд Монголын хамгийн том алт олборлогч болох бөгөөд “Бороо Гоулд” компанийн ашигтай хувьцаа эзэмшигч “Бороо ПЛ” нь “Степп Гоулд” компанийн 58.8 хувийг эзэмших эрхтэй болно. Мөн "Стэп Гоулд" компани “Бороо ПЛ”-д бүртгэлийн тодорхой эрхийг олгохоор тохиролцжээ.

“Стэп Гоулд” компани худалдан авалтыг шууд эсвэл 100 хувь эзэмшдэг охин компаниараа дамжуулан хийж болно гэж мэдэгджээ. Худалдан авалтын үр дүнд “Стэп Гоулд”-ийн хувьцаа эзэмшигчдэд ихээхэн ашиг авчрах бөгөөд 2024, 2025 онд жилийн олборлолтоо 30,000 унц-аас 90,000 унц, 2026 он гэхэд 160,000 унц хүртэл нэмэгдүүлэхээр зорьжээ. Энэхүү хэлцэл нь алтны уурхайн хоёрдугаар шатны өргөтгөлийн өр, төслийн санхүүжилтийг хариуцах санхүүгийн чадавхийг нэмэгдүүлж, хүчтэй мөнгөн урсгалыг бий болгоно гэж үзэж байна.

Түүнчлэн уг хэлцэл нь Монгол Улсад хайгуулын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, цаашид худалдан авах боломжийг дэмжих юм.

Мөн дээрх хэлцлийг хийснээр Перу дахь “Tres Cruces” алтны төслийн нэмэлт боломжийг нэмэгдүүлнэ. Хэлэлцээр дууссаны дараа "Стэп гоулд" компани "Бороо гоулд" компанийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох аж.

“Стэп Гоулд” компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Б.Төмөр-Очир энэ талаар “Бид “Бороо Гоулд” компанийг худалдан авснаар “Стэп Гоулд” Монголын хамгийн том, тэргүүлэгч алт үйлдвэрлэгч болох болно. Ирэх хоёр жилийн хугацаанд манай олборлолтын хэмжээ гурав дахин нэмэгдэнэ. 2026 он гэхэд 90,000 унц, 160,000 унц болж, алтны уурхайн хоёрдугаар шатны өргөтгөлийн 150 сая ам.долларын төслийн санхүүжилтийг нөхөж, хайгуулын багцаа ахиулах санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх төлөвтэй байна. Мөн Перу дахь “Tres Cruces” алтны төслийн хувьцаа эзэмшигчдэд боломжийг нэмэгдүүлж, Монгол дахь үйлдвэрлэлийнхээ нэр хүндийг өсгөхөд анхаарлаа төвлөрүүлж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)