М.АНАР

Уэльсийн Кейт гүнж эдгэрч байгааг Кенсингтоны ордоноос мэдээллээ. Ингэхдээ ямар төрлийн мэс засал хийлгэсэн талаар мэдээлэл өгөөгүй ч хорт хавдар биш гэдгийг “ABC News” агентлаг “баталсан” байна. Өнгөрсөн долоо хоногт 42 нас хүрсэн Кейтийн төлөвлөгөөт хагалгаа амжилттай болжээ. Тэрбээр хагалгааны дараа Лондонгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна. Хунтайж Уильямын эхнэр, гурван бяцхан хүүхдийн ээж Кейт өөрийн өвчний түүхийг нийгэмд зарлахгүй байхыг хүссэн ажээ.

Эх сурвалж: www.zms.mn