М.АНАР

Хятадын засгийн газар төмрийн хүдрийн үнэ унасан талаар Лхагва гаригт мэдээлэл хийлээ. Сингапурын бирж ирэх сард төмрийн хүдрийн үнэ 2.6 хувиар буурч, тонн тутамд 125.95 ам.долларт хүрнэ хэмээн таамаглажээ. Учир нь өнгөрсөн оны тавдугаар сард Хятадын Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн арилжааны үнэ 0.75%-иар буурч, тонн нь 926 юань буюу 128.67 ам.доллар болсон байна.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өссөн нь Ройтерсийн судалгааны хүлээлтээс нэгж хувиар буурсан хэмээн шинжээчид үзэж буй. “Sinosteel Futures” компанийн шинжээч Ченг Пэн “Гангийн үнэ буурч, үйлдвэрүүд алдагдал хүлээсээр байна. Гэвч дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн үнэ өсөх дүр зураг харагдахгүй байна” гэжээ.

Харин Хятадын ган үйлдвэрлэгчид тээвэрлэлт саатсан ч сар шинийн баярын өдрүүдэд шаардагдах үйлдвэрлэлийн хэрэгцээт нөөцийг хангахаар ажиллаж байгааг “Citi”-гийн шинжээчид тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.zms.mn