М.АНАР
Өнгөрсөн долоо хоногт Alaska Airlines компанийн нислэгийн ослын хаалганы самбар эвдэрсэн. Тиймээс “Boeing 737 Max 9” онгоцны чанарын хяналтыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйгаа энэ даваа гарагт ажилчиддаа мэдээлжээ. Америкийн нисэх онгоц үйлдвэрлэлд гарсан хэд хэдэн алдааны улмаас “Boeing”-ийн онгоцыг зарим агаарын тээврийн компани худалдан авахаа зогсоох, тэдний өрсөлдөгч “Airbus” компанитай хамтран ажиллахад хүргэж байгаа аж. “Boeing Commercial Airplanes”-ийн ерөнхийлөгч болон гүйцэтгэх захирал Стэн Диал ажилчдад хандан илгээсэн цахим шуудандаа "Байгуулагын үйлдвэрүүд болон үйлдвэрлэл системийнхээ чанарын туршлагыг сайтар судалж байна” гэжээ. Тэрбээр шаардлагатай бол “Boeing”-ийн үйлчлүүлэгчид болон хяналтын байцаагчаар шалгуулахад бэлэн гэдгээ мөн хэлсэн байна. Энэ үйл явдлын дараа Холбооны нисэхийн захиргаанаас үйлдвэрлэлийн процесс болон тухайн онгоцонд шалгалт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: www.zms.mn