М.АНАР

НҮБ-ийн эрүүл мэндийн агентлаг болон ДЭМБ өнгөрсөн сард болсон баярын үеэр COVID-19-ийн шинэ хувилбарын халдвар эрс нэмэгдсэн талаар энэ лхагва гарагт мэдэгджээ. ДЭМБ-ийн захирал Тедрос Адханом “Өнгөрсөн сард халдварт өвчний улмаас 10 мянган хүн нас барсан. Энэ оны эхнээс уг өвчний тархалтаас үүдэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо өсч байгааг 50 орноос ирүүлсэн мэдээнд үндэслэн гаргалаа. Ялангуяа Европ, Америкт 42 хувиар өссөн байна. Хэдийгээр нас барсан хүний тоо короновирусын халдварын оргил үетэй харьцуулахад харьцангүй бага байгаа ч урьдчилан сэргийлэх боломжтой үед хүлээн зөвшөөрөх боломжгүй” хэмээн хэвлэлийнхэнд мэдээлжээ.

Энэ удаагийн вирусын тархалт өргөн цар хүрээг хамарч байгаа бөгөөд омикроны хувилбар тул одоогийн вакцинууд хамгаалах боломжтой аж. Тиймээс вирусын тархалтыг хумихын тулд улс орны Засгийн газруудад хяналт шалгалтаа үргэлжлүүлэн эмчилгээ, вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхийг ДЭМБ-ын захирал Тедрос Адханом уриаллаа. Түүнчлэн ДЭМБ-аас олон нийтэд вакцинд хамрагдах, амны хаалт зүүх, гэр доторх орчны агааржуулалтыг сайтар хангахыг зөвлөж байна.

ДЭМБ-ын техникийн ахлагч Мария Ван Керхове “Коронавирусын улмаас дэлхий даяар амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, ханиад томуу, риновирүс, уушгины хатгалгаа зэрэг өвчлөл нэмэгдэж байна. Бид эдгээрийг он гарснаас хойш дэлхийн хойд хагаст өвлийн саруудад үргэлжилнэ гэж таамаглаж байна.  Одоо зун болж байгаа өмнөд хагаст COVID-19 нэмэгдэж байгаа” гэжээ.

Эх сурвалж: www.zms.mn