З.БАТЦЭЦЭГ
Эрдэмтэд өглөө эрт хоолоо идэх, оройн хоолноос татгалзах нь зүрхний шигдээс, цус харвалт зэрэг зүрх судасны аюултай өвчин тусах эрсдэлийг бууруулдаг болохыг тогтоожээ. Судалгааны үр дүнг “Nature Communications” сэтгүүлд нийтэлсэн бөгөөд “MedicalXpress” дээрх хэвлэлийн мэдээнд товч тайлбарласан байна.
Судлаачид NutriNet-Sante когортын судалгаанд хамрагдсан 103.389 оролцогчийн (тэдгээрийн 79 хувь нь 42 настай эмэгтэйчүүд байсан) мэдээлэлд дүн шинжилгээ хийж, хоолны дэглэм ба зүрх судасны өвчлөлийн уялдаа холбоог судалжээ. Эрсдэлийг бууруулахын тулд судлаачид нас, хүйс, гэр бүлийн байдал, хоолны дэглэм, амьдралын хэв маяг, унтах мөчлөг зэрэг олон тооны нэмэлт хүчин зүйлийг харгалзан үзсэн байна.
Үр дүн нь цайгаа оройтож уух нь (өглөөний цайгаа алгасах гэх мэт) зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлтэй холбоотой бөгөөд саатсан цаг тутамд эрсдэл зургаан хувиар нэмэгддэг болохыг анхааруулж байна. Жишээлбэл, өглөөний 9:00 цагт эхний хоолоо идсэн хүн өглөө 8:00 цагт хоол идсэн хүнтэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал зургаан хувиар илүү байдаг ажээ.
Харн орой 21:00 цагаас хойш хооллох нь 20:00 цагаас өмнө хоол идсэнтэй харьцуулахад цус харвалт зэрэг тархины судасны өвчнөөр өвчлөх эрсдэл, ялангуяа эмэгтэйчүүдэд 28 хувиар нэмэгддэг байна. Эцэст нь шөнийн цагаар мацаг барих нь (өдрийн сүүлчийн хоол болон дараагийн өдрийн эхний хоолны хооронд) удаан үргэлжлэх нь тархины судасны өвчлөлийн эрсдлийг бууруулна гэдгийг тогтоожээ.
Эх сурвалж: www.zms.mn