З.БАТЦЭЦЭГ
Бүх цаг үеийн хамгийн шилдэг киноны нэг болох “Харри Поттер” цувралын тухай мэдэхгүй, үзээгүй хүн ховор байх. Тэгвэл тус кинонд гардаг илбэ шид хэрхэн бүтсэн тухай мэдээлэл хүргэе.
Илбэ хэрхэн илэрдэг вэ?
Илбэ бол янз бүрийн шидтэний зохион бүтээсэн зүйл боловч ид шидийн талаар гүн гүнзгий ойлголттой илбэчин эсвэл шулам л үүнийг бүтээж чадна. Шившлэг зохион бүтээх үйл явц нь туршилтыг хамардаг, заримдаа амжилтгүй ч болдог. Шившлэгийг жинхэнэ шидтэн эсвэл илбэчин, өөрөөр хэлбэл тусгай гентэй хүн хийхийг оролдсон тохиолдолд л ажиллана. Шившлэг шидээ олоход хамгийн чухал зүйл бол түүнийг хэрэгжүүлэх дотоод хүсэл юм. Тиймээс Патронусыг дуудах шившлэгийг зөвхөн урт хугацааны сургалтаар л олж авах боломжтой. Харри загалмайлсан эцэг Сириус Блэкийнхээ үхлийн өшөөг авахын тулд Беллатрикс Лестрэнж дээр Круциатус тарчлаан тамлах шившлэг ашиглахыг оролдоход энэ нь бараг ямар ч нөлөө үзүүлэхгүй. Учир нь Харри бусдад өвдөлт учруулахаас өчүүхэн ч таашаал авдаггүй.
Харри Поттерын ертөнцийн долоон гол ид шид
1. "Авада Кедавра"
Хэрэглэсэн хүнийг шууд устгадаг шившлэг. Энэ шившлэгийг ид шидийн яам хэрэглэхийг хориглосон байдаг. Ж.К.Роулингийн өөрийнх нь хэлснээр Авада Кедавра нь абракадабра гэдэг үгнээс гаралтай. Энэ үгийн яг гарал үүслийн талаар маргаан байсаар байгаа ч энэ нь их эртнийх гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг ажээ. Харин зарим судлаачид түүний гарал үүслийг эртний иудейчүүд, зарим нь Шумерчууд, нөгөө хэсэг нь Кельтүүдтэй холбодог.
2. "Expecto Patronum"
Патронусыг дууддаг шившлэг. Хүнийг дементоруудаас хамгаалдаг ид шидийн мөн чанар, баяр баясгалан, тэр байтугай сүнсийг ч сордог шидтэй. Патронус бол эзэнтэйгээ ямар нэгэн байдлаар холбогдож, түүний зан чанарыг тодорхойлдог амьтан хэлбэртэй, мөнгөлөг, хий үзэгдэл мэт энергийн бөөгнөрөл юм. Патронусыг дуудахын тулд аз жаргалтай дурсамжууд дээр анхаарлаа төвлөрүүлж, тэр мөчүүдийн дулааныг дахин мэдрэх хэрэгтэй. Альбус Дамблдорыг Патронус ашиглан шидтэнгүүдийн хоорондын харилцаа холбоог зохион бүтээсэн гэж үздэг. Энэ шившлэг нь Роулингийн зохион бүтээсэн олон хүмүүсийн нэгэн адил латин хэлнээс гаралтай. Харин "Expecto" нь "би хүлээж байна" гэж орчуулагддаг бөгөөд "патронус" нь "хамгаалагч", "аав" гэсэн утгатай ажээ.
3. "Wingardium Leviosa"
Обьект болон хүмүүсийг агаарт өргөх увдис. Энэ бол Харри Поттерын тухай ном, киногоор дамжуулан бидний танилцсан анхны шившлэгүүдийн нэг юм. Латин хэлээр энэхүү шившлэгийг "Wingardium Leviosa" гэж бичдэг бөгөөд эхний үг нь англиар "далавч". Энэ нь "далавч өгөх", "агаарт шилжих" гэж орчуулагддаг байна. Шившлэгийн хоёр дахь хэсэг нь англи хэлний "агаарт өргөх", "өгсөх" гэсэн үгнээс гаралтай бололтой.
4. "Expelliarmus"
Зэвсэг, өөрөөр хэлбэл шидэт савааг дайсны гараас унагадаг шившлэг. Энэ бол Харри Поттерын номонд хамгийн их дурдагддаг шившлэгүүдийн нэг юм. Энэ үгийн эхний хэсэг нь англи хэлний "expel" гэсэн үйл үг бөгөөд энэ нь Латин хэлнээс гаралтай, "түлхэх", "хөөх" гэсэн утгатай ажээ. Энэ үгийн хоёр дахь нь латин "arma" буюу зэвсэг гэсэн үгнээс гаралтай бөгөөд англи хэлэнд бол "зэвсэглэх" гэсэн утгатай үг юм.
5. "Accio"
Ж.Роулингийн бүтээсэн бас нэг алдартай шившлэг. Түүний тусламжтайгаар шидтэнгүүд объектуудыг өөрсдөд нь чиглүүлдэг. Энэ шившлэгийг бий болгохын тулд зохиолч "татах", "учирхах" гэсэн утгатай "accerso" гэсэн латин үйл үгийг зүгээр л өөрчилсөн байдаг.
6. "Империо"
Энэ шившлэг нь үүнийг хийсэн хэнд ч хамаагүй бүрэн хяналт тавих боломжийг олгодог. Гэхдээ Авада Кедаврагийн хамт уучлашгүй хараал гэж ангилагдсан ид шидийн яамнаас хориглосон өөр нэг шившлэг юм. "Impero" нь латинаар "Би тушаая" гэсэн утгатай, "imperium" нь харин "эрх мэдэл" гэсэн утгатай бөгөөд шившлэг нь энэ хоёрын холимог мэт харагдаж байна.
7. "Круцио"
Эрүүдэн шүүх шившлэг гэж нэрлэдэг Круциатус хараал нь онилсон хүндээ тэвчихийн аргагүй өвдөлт үүсгэдэг. Гэхдээ үүнийг ашиглаж буй шидтэн бусдын зовлонгоос таашаал авах тохиолдолд л шүү. Империо, Авада Кедавра нарын нэгэн адил энэ шившлэгийг Ид шидийн яам хүнлэг бус гэж хориглодог бөгөөд уучлашгүй шившлэг гэж ангилдаг юм байна. "Круцио" гэдэг нь латин хэлнээс "би тамлаж байна" гэж орчуулагддаг ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 2 (7246)