Баатарын НЯМСҮРЭН

Гадаадын зарим орнууд хог хаягдлаар  эрчим хүч үйлдвэрлэх оновчтой шийдэл биш гэж үзээд Тэг хаягдлын бодлого хэрэгжүүлжээ.Тиймээс Европын холбоонд амжилттай хэрэгжсэн жишээг хүргэж байна.

Органик хаягдлыг бордоожуулах төвлөрсөн тогтолцоот муж

Хойд бүсийн 61 хотыг багтаасан  Испанийн Понтеведра мужийн хог хаягдал зохицуулалт олон жил үр дүн муутай байжээ. Энэ үедээ нийт хаягдлынхаа есөн хувийг ангилан цуглуулж, үлдсэн 91 хувийг 100 гаруй км газарт тээвэрлэн шатааж булдаг байсан. Энэ хог хаягдал зохицуулах тогтолцооноосоо салж “Revitaliza” төслийг хэрэгжүүлсэн аж. Ингээд олон нийтийн оролцоотой органик хаягдлыг бордоожуулах төвлөрсөн тогтолцоог бий болгожээ. Тус тогтолцоо нь гурван үндсэн гурван зүйл багтана. Нэгдүгээрт тухайн бүс нутгийн онцлог, хэрэгцээ нөхцөлд тохируулан сонгосон бордоо боловсруулахад тохиромжтой байршил. Дараа нь хэрэгжилтийн шатанд тулгарах асуудлуудыг тодорхойлж, шийдвэрлэх замаар явцыг баталгаажуулах. Мөн үр дүнтэй хянаотын тогтолцоог загварчлах, хэрэгжүүлэх юм. Олон нийтэд сайтар таниулах хэрэгтэй аж.

Понтеведра анх био хаягдлаа хэрхэх талаар тодорхой шийдээгүй байжээ. Харин гурван жилийн дотор Испани болон бусад оронд био хаягдлын төвлөрсөн бус зохицуулалтын шилдэг шийдэл олсон байна.

Любляна хот хог хаягдлын хэмжээгээ 59 хувиар бууруулжээ

Словений нийслэл Любляна хот Тэг хаягдлын тогтолцоонд албан ёсоор шилжсэн Европын анхны нийслэл болжээ. Тус хот органик хаягдлыг ангилан цуглуулах ажлыг өргөжүүлж, устгах хог хаягдлын хэмжээгээ 59 хувиар бууруулж, хог хаягдал зохицуулах зардлыг Европт хамгийн бага түвшинд хүргэсэн байна. 10 жилийн дараа нийт хог хаягдал 15 хувиар буурсан аж. Дахин боловсруулж, бордоожуулсан хаягдлын дундаж 61 хувь хүртэл өсжээ.

Эцийн хог хаягдлын хэмжээ 59 хувиар буурсан байна

Италийн Парма муж нь 2014 онд нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ нь 636 кг болсноор Италийн бүс нутгууддаа их хаягдал гаргадаг муж болжээ. Парма нь 190000 оршин суугчтай, нөхцөл байдал нь бусад бүс нутгаас харьцангуй дор байж. Хог ангилан цуглуулах ажил олон жилийн турш зогсонги байв. Иймээс мужийн удирдлагууд 2012 онд шатаах байгууламж барих санал  тавьжээ. Харин хог хаягдлаа зохицуулах шинэ загвар иргэдэд шаардлагатай болов. Олон нийтийн идэвхтэй оролцооны үр дүнд орон нутгийн хурлын сонгуулийн гол сэдэв болж, хог шатаахыг дэмждэг даргыг огцруулсан байна. Хогноос ангижрах аяныг эхлүүлэх үүрэг хүлээсэн шинэ даргаа сонгожээ. Ингээд үндсэн хоёр арга хэмжээ авав. Айл бүрээс ангилсан хог цуглуулах, хаясныхаа хэрээр төлөх схемийг нэвтрүүлэх юм. Тиймээс хог хаягдал зохицуулах уламжлалт тогтолцооноос салж “Тэг хаягдал”-д шилжсэн. Дөрвөн жилийн дотор нийт хог хаягдал 15 хувиар буурчээ. Ангилж цуглуулах явц 48 хувиас 72 хувь хүртэл өссөн үзүүлэлттэй байна. Мөн эцийн хог хаягдлын хэмжээ 59 хувиар буурав.

Эх сурвалж: www.zms.mn