-1775 оны 12 дугаар сарын 16нд төрсөн. 1817 оны долдугаар сарын 18-нд нас барсан-
19 дүгээр зууны эхэн үед Английн язгууртны ядуурсан гэр бүлийн эмэгтэйчүүдийн тухай роман бичсэн тосгоны охины талаар орчин үеийн уншигчдад өгүүлэх шинэлэг юм юу байх билээ? Гэхдээ хайрын тухай маш сайхан бичдэг Жэйн Остин өөрөө богинохон амьдралынхаа туршид хүнтэй гэрлээгүй юм. Хүүхэд байхаасаа тэрбээр уран зохиолд дуртай байсан бөгөөд 12 настайгаасаа эхлээд тэмдэглэлийн дэвтэртээ ном болгон зохиолоо хэвлэж эхэлсэн. Жишээлбэл 1790 онд “Хайр ба нөхөрлөл” элэглэл бичсэн. Түүний эртний ажлуудад 34 хуудастай Английн түүхийн тухай хошин зохиол бий. Үүнээс гадна тэр хүүхэд байхаасаа гэр бүл, хамаатан саднуудтайгаа захидлаар их харилцдаг байжээ.
Жейн Остин Стивентонд олон хүүхэдтэй гэр бүлд төрсөн. Аавыхаа ачаар тухайн үедээ хамгийн боловсролтой эмэгтэй болж чадсан юм. Жорж Остин номын цуглуулга ихтэй, хүүхдүүд нь номтой нөхөрлөж өсжээ. Бусад охидын адил Жейн гоё хувцаслаад, бүжгэнд явах дуртай байсан. Хуулийн ангийн оюутан Томас Лефройтой гэрлэх хүсэлд нь аль аль гэр бүл нь ядуу шалтгаанаар хаалт хийжээ. Ирээдүйд Томасыг Ирландын Ерөнхий шүүгч болно гэж хэн мэдэх билээ. Харин Жейн насан туршдаа анхны хайрдаа үнэнч хэвээр үлдсэн юм.
Алдартай зохиолуудаа Жейн 19-20 насандаа бичсэн ба 1811-1816 оны үед нууц нэрэн дор хэвлүүлжээ. 200 жилийн дараа түүний зохиолууд хэдэн саяараа хэвлэгдэж, эцэс төгсгөлгүй кино хийгдсээр байна. Гайхалтай авьяас, нарийн хошигнолоороо Жейн олон жилийн туршид өөрчлөгддөггүй хүний сул тал, нийгмийн муу муухайг харуулж чадсан юм.
Шилдэг кинонууд: “Бахархал ба бардамнал” цуврал 1995 он
“Бахархал ба бардамнал” кино 2005 он
“Мэдрэхүй ба мэдрэмж” кино 1995 он
“Эмма” кино 1996 он
“Жейн Остин” намтар кино 2007 он.
Эх сурвалж: www.zms.mn